Шууд Chart

Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2019-08-22 12:55:51

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.  

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн , Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэж байна.

Иймд:

- Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй