Шууд Chart

Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...

2019-08-22 13:49:22

Одоогоос олон жилийн өмнө нөхөр бид хоёр хуримаа хийж, гал голомтоо бадраасан юм. Хуримын зочдын ерөөл, найр наадам, дуу хуур дундаас нэг л үг их содон сонсогдож байлаа. Нөхрийн маань нагац ах "За аяга нь хагархай уурга нь хугархай байг" гэж хэлж билээ. Шинэ айлын найранд хэлсэн энэ ерөөлийн үгэнд гомдоогүй ч лав л баярлаагүй санагдаж байна.

Гурван жилийн дараа манайх хаанаас ирснийг нь мэдэхгүй хачин муухай амьтантай боллоо. Тэр жижигхэн эрх танхи амьтан дур зоргоороо гэж ч жигтэйхэн. Дайсагнуур гэж аймаар, Миний 10 жилийн хөдөлмөрийн хөлсөө шингээж байж цуглуулсан, манай гэрийн хамгийн үнэт зүйл болох хэдэн зааны минь цуглуулга хамгийн түрүүнд дайралтанд өртлөө. Өмнө нь Монгол телевизийн "Хобби" нэвтрүүлэгт орж, цуглуулгаараа битүүхэндээ гайхуулж суусан хүн чинь хэдхэн сарын дотор хугархай хушуутай, сүүлгүй, хагархай голдуу хэдхэн зааны дүрстэй л үлдэв. Дараа нь манай нөхөр довтолгоонд өртлөө. Мань хүний ганц бахархал, шинэ жилийн мэндчилгээний цуглуулга хаа сайгүй тарж, зарим нь бүр хогийн сав, жорлонгийн суултуур дотроос ч гарч ирдэг болов.

Ингээд манайх гэдэг айлд "Дээшээ, дээшээ. Бүр дээшээ гэдэг" хууль үйлчилж эхлэв. Нөгөө газарт байх ёстой гутлын алчуураас эхлээд хогийн шүүр хүртэл зиндаа дээшлэн арай л бурханы дэргэд заларсангүй. Гэтэл удаа ч үгүй маш том хориглон хамгаалалт хийгдэж эхэллээ. Бүгдийг нь цоожлоод, хаагаад уяад, скочдоод суухаас өөр аргагүй болов. Бүх шүүгээний хаалгыг скочдож, бүх цонхны түгжээг түгжиж, бүх юмыг баглаж тавьчихаад арай гэж санаа амраад сууж байтал дахиад л хэрэг бишдэх нь тэр. Нөгөө сайхан амьтан чинь 6 давхрын цонхоор үсэрч амиа хорлочих гээд айлгаж эхэллээ.

Нөхөр бид хоёр арга хэмжээ авахаас өөр аргагүй болж бүх цонх, тагтандаа төмөр тор хийлгэж, яг л шоронд амьдарч байгаа юм шиг суух болов. За ямар ч гэсэн энэ дайсанг цонхоор алдчихгүй боллоо хэмээн жаахан амсхийтэл бас нөгөө нөхөр чинь гараа зүсээд, хаалганд хавчуулаад, хаврын нялх ногооны навч шиг жижигхэн гараасаа цус урсгачихсан сууж байх юм. Сандарсандаа хамаг хутга шөвгөө зусланлуу цөлж, хаалга үүдээ нугасаар нь салгаж авчихаад санаа амарлаа. Мань хүн амиа хорлох гэж сандаргах нь арай л гайгүй болов.

Гэхдээ манайд бүтэн юм, гялгар цалгар юм бараг үлдээгүй болохоор түүнээс айх ч нэг их шаардлагагүй боллоо. Гэтэл нөгөө хүн өөрийгөө гоёх ажилд шилждэг юм байна. Нөхрийн зангиагаар гутлаа баглаж, миний хэдэн ээмэг зүүлтийг салгаж, уруулын будгаар минь ханын цаас цоохорлож, нүдний харандаагаар хивсэн дээр цэцэг зурж, дахиад л бөөн үймээн. Үүдэнд байх ёстой бүх зүйл хоймор гарч,харин хоймор байх ёстой зүйлс гадаа гарчихсан байх янзтай.

Миний гар утас, нөхрийн цаг эгчийн түрийвч бүгд хогийн савруу ороод алга болох жишээтэй. Гэвч тэр этгээд арай гайгүй том болсон ч түүний залгамж халааг дүү нар нь өвлөн авч, энэ үймээн манай гэрт олон жил үргэлжлэж байна. Ёстой нөгөө хуримын ерөөл биелэлээ олж хагархай аягатай, хугархай баахан хогшилтой л айл л байна. Хамгийн хачирхалтай тэр дайсны цэргийг жаахан ч гэсэн инээхээр сэтгэлд нар мандаж, хэдхэн ширхэг үсийг нь үнэрлэхэд л дуу аялмаар болоод л ирнэ. Түүнийг дуулахаар өнөөх хөглөрсөн жижигхэн гэрт гэгээ татаад л ирэх шиг санагдана. Үртэй айлын аяга хагархай. Үрээтэй айлын уурга хугархай гэж үүнийг л хэлдэг аж.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...  
Үзсэн: 4578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 08:47
neeree l tiim baidag shuu, huuhedtei baihiin jargal, ehleed garchgiig haraad yun muuhai yum gej l bodoj bailaa, uvgudiin uhaan gej.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 08:33
Монголоор бол наад ерөөлийг чинь "Үрээ танихгшй өнөр Үрээгээ танихгүй баян болоорой" гэдэг юм шүү дээ.
DR. PRADHAN [127.0.0.xxx] 2019-09-09 18:55
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN [127.0.0.xxx] 2019-09-09 18:55
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин [127.0.0.xxx] 2019-09-06 17:46
нэг айлд уригдаад мөн адил ерөөсөн чинь залуус хос муухай ерөөлөө гэхээр нь "Нар, сарыг гэртээ мандуулж, Навч цэцгийг хотондоо ургуулж, явган сууж, нүцгэн жаргаарай" гэж. Энэ нь угтаа уранхай цоорхой, эд хогшилгүй гэртээ, өмсөж зүүх хувцасгүй байгаарай гэсэн байж
Зочин [127.0.0.xxx] 2019-09-06 16:34
юун дайсны цэрэг вэ? Тэгж хэлж болдоггүй, сөрөг үйлдэл урин дууддаг юм гэсэн шүү .Өөр өхөөрдөх үг олдохгүй нь үү ?
Номин [127.0.0.xxx] 2019-09-05 11:01
Нэг настай хүн залуу хосын хуриманд бас дээрхи ерөөлийг хэлсэн гэдэг. Гэтэл хуримлагч хос ихэд дургүйцэхэд нь за тэгвэл "Хотонд нь цэцэг навч ургаж, хойморт нь цэвэр цэмцгэр ноёрхог" гэж хэлсэн гэдэг. Өвгөдийн ухаан Монгол хэлний баялаг 2 ч айхавтар дүйдэг шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 10:42
Алдар суу билэгт Т.Галсан гуайн аав "Их үгт"-ийн хэлсэн ерөөл шүү дээ!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 09:21
Түүнийг чинь манай нөхөр үртэй хүний жаргалаа хөө гээд баясаад бдгийн.Нээрээ ч эхэндээ цэвэрхэн сайхан байх гээд байсан бол сүүлдээ тоохоо больдог юм бналээ дээ. Хүүхэд өвдөхгүй л бол гэр орны ороо бусгаа бүүр өнгөрсөн хорвоо шдэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 12:05
Eruul bish haraal shig yum helj ter ah chini
zochin [127.0.0.xxx] 2019-08-23 10:21
huurhum yum be!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 09:37
Гайхалтай. Тийм мэдрэмж шинээр гэрлэсэн хосууд болон шинэхэн аав ээжид тохиолдох хэвийн асуудал. Харин тэр ахын хэлсэн ерөөлийн үгийн утгыг бид хэт нэг талыг баримтлан ухаж ойлгохгүй жаахан жийрхэх асуудал ганц чамд ч биш бидэнд тохиолддог л зүйл. Хуучуулын үгийн нууцад нэвтрэнэ гэдэг бас нэг ухаан биз ээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-22 18:43
Хэ хэ сайхан даа сайхан.
cool [127.0.0.xxx] 2019-08-22 14:42
нээх сайхан мэдрэмж авлаа уншаад баярлалааа

Бидэнтэй нэгдээрэй