Шууд Chart

Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

2019-08-22 14:07:42

Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын хамгаалалтын захиргааныхан болон Булган аймгийн музейн ажилтнууд хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуул, судалгааг өнгөрсөн хавраас хийж эхэлжээ. Ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцай хэмээх газраас зосон зураг хоёр, хадны хөмөг, маанийн чулуу зэргийг илрүүлсэн байна. Мөн иргэдийн мэдээллийн дагуу хайгуул хийж, Хантай болон Сэлэнгэ сумын нутгаас хоёр агуй илрүүлж, бүртгэжээ.

Олдворуудыг хадгалах, хамгаалах асуудал нэн чухал учраас эхний ээлжид анхааруулах самбар суурилуулж, түймрээс хамгаалсан зурвас татах зэрэг арга хэмжээ авсан талаар Зэд, Хантай, нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун мэдээллээ. Нутгийн иргэдийн холбогдох албаныханд хэлснээр . Түүнчлэн илрүүлсэн олдворуудынхаа байршлыг нарийвчлан тогтоосон учраас эргэж хайхад хугацаа алдахгүй байх боломж бүрдүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд онцлов.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна  
Үзсэн: 6484 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй