Шууд Chart

Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэснийг илрүүлэв

2019-08-22 16:00:00

Төв аймгийн Борнуур сумаас мансууруулах төрлийн долоон уут ургамал тээвэрлэн Гүнтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр зорчих гэж байсан иргэдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан энэ сарын 11-нд саатуулжээ. Тэднийг Эрүүгийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж буй аж.

Ташрамд дурдахад, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ажилтнууд  Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийг өнгөрсөн сарын 20-нд шалгасан байна. Мансууруулах төрлийн бодис байж болзошгүй гурван кг ургамал авч явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст шилжүүлэн шалгуулахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэснийг илрүүлэв  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй