Шууд Chart

“Өвлийн хүлэмжийн агропарк” төслийн танилцуулга хийгдэнэ

2019-08-22 16:47:23

“Монголын Хүлэмжийн Фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт бол хүлэмжийн аж ахуй эрхэлснээр орлого олж болдог гэдгийг олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө нотлон харуулж яваа хүн. Тэрбээр шувуун фабрикт хүлэмжийн аж ахуй эрхэлж, улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, юуцай зэрэг нарийн ногоог тариалан өрх, худалдааны цэгүүдэд нийлүүлдэг.

Улаанбаатарт амралтын өдрүүдээр Х.Алтанцацралтын хүлэмжийг зорьж, долоо хоногийнхоо хэрэгцээний ногоог базаадаг айл өрхүүд ч олширсон. Мөн хүлэмжийн аж ахуйн сургалтыг тогтмол зохион байгуулснаар шинээр бизнес эрхлэгчид, хүүхдүүдэд ч үр өгөөжөө өгч эхэллээ. Үргэлж шинийг санаачилж явдаг тэрбээр “Өвлийн хүлэмжийн агропарк” байгуулах тухайгаа зарлаж эхэллээ.

Хүлэмжийн аж ахуй сонирхогчдод энэ нь нэн таатай санал юм. Х.Алтанцацралтын талбайд өөрийнх нь бүтээн босгосон дөрвөн хүлэмж бий. Тухайн хүлэмжүүдэд тариалсан ургацаараа ЖДҮ-ээс авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулдаг билээ. Харин үлдсэн талбайг тэрбээр тус аж ахуйг эрхлэх сонирхолтой хүмүүст санал болгож “бэлэн хоол” үмхүүлэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ.

40 хүлэмж барьж байгуулах боломжтой уг талбайд нэг хүнд 1000 мкв талбайг хүлэмжийн талбай,  амьдрах байр болон ЖДҮ-ийн байр барих газар 600 мкв, жимсний талбай болон ил талбайд ногоо тарих, машины зогсоолын газар 1100 мкв талбайд оноож өгөх юм байна. Хүлэмжийн аж ахуйд ажиллах боловсон хүчинд мэргэжлийн зөвлөгөө өгч, чадавхи суутал нь сургахаа мэдэгдлээ. Монгол Япон төвд 2019.08.23-ний өдөр 17 цагт “Өвлийн хүлэмжийн агропарк” төслийн танилцуулга хийгдэнэ. Ургадаг уурхайтай больё гэсэн хүн бүхэн ирж болох нь.

Утас: 9105-5608


“Өвлийн хүлэмжийн агропарк” төслийн танилцуулга хийгдэнэ  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй