Шууд Chart

"Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ

2019-08-22 18:17:49

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулах ба, Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ тооцох юм байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч эрхэм жолооч та өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтанд хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: АТҮТ


"Улсын дугаар-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ  
Үзсэн: 3357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-08-27 20:39
uur hiih ajil alga uu
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 01:25
Зайлаа баячуултай оролдож чадахгүй ядарсан хүн ардаараа битгий оролд. Бид босч чадна шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 21:48
Дугаар нь асуудалгүй л бол уурлаж бухимдах юу байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 11:31
Sda yumaa bas l talhnii monggvi bolson yum bhdaa luiwarchid chine zvgeer guigaad aw za
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 23:01
яадаргаатай юм бэ? Бас л 1 торгуулийн шалтаг, замын түгжрээ үүсэх ажил нь эхэлж... сда...Машинаа хаяад дугуй авч унаяао...
аа [127.0.0.xxx] 2019-08-26 01:36
жолооч нарыг торгохоо л бодох юм. дугаар зардаг бизнесээ хянаач

Бидэнтэй нэгдээрэй