Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Abu Robocon-2019" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно

2019-08-23 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: "Халхын голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Хавдар судлалын үндэсний төв

10:00 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Япон, Монголын хамтарсан олон улсын XI дэх удаагийн хурал болно. Утас: 99063902, 99842610, 99197782

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг

10:00 цагт: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантуяа, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг болон албаныхан цахим элсэлтийн үйл ажиллагаатай танилцана.

Сонгинохайрхан дүүрэг

11:40 цагт: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ажиллагаа болно. Утас: 99010499

"HOLIDAY INN" зочид буудал

12:00 цагт: Энэ сарын 25-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт зохион байгуулагдах "Abu Robocon-2019 Mongolia" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 70127055

“Чингис Хаан” зочид буудал

18:00 цагт: Төрөлхийн сонсголгүй хүүхэд болон олдмол сонсголгүй болсон хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал Монголд хийгдэж эхэлсний 10 жилийн ойн үйл ажиллагаа болно. Утас:  88098935, 90090009, 90087711, 90077799

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: "Abu Robocon-2019" олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй