Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2019-08-23 09:22:37

Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2019 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй