Шууд Chart

Татварын улсын байцаагчид үнэ шилжилт сэдэвт сургалтанд хамрагдлаа

2019-08-23 10:31:04

Энэ сарын 20 – 22-ны өдрүүдэд татварын улсын байцаагчид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгосын бодлогын төвөөс зохион байгуулж буй “Үнэ шилжилтийн хяналт шалгалт: Онол ба практик” сэдэвт сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалтаар харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээнд зах зээлийн бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын албаны зүгээс хэрхэн залруулга хийдэг талаар Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын жишээгээр онолын болон практик мэдлэгийг олголоо.

 Татварын албаны зүгээс ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын татварын чиглэлээр албан хаагчдаа чадавхижуулахад анхаарч байгаа албан хаагчиддаа сургалт мэдээллээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн сургалтыг БНСУ-ын Үндэсний Татварын Албанд үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэдэг сургагч багш, үнэ шилжилтийн хяналт шалгалтын байцаагч болон энэ асуудлаар татвар төлөгчдөд зөвлөгөө өгч ажилладаг хуулийн фирмийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, зохион байгууллаа.

            Энэхүү сургалтанд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг "Үнэ шилжилтийн гарын авлага"-ыг ашигласан бөгөөд уг гарын авлагыг Монгол улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хэрэглэж болох тухай зохицуулалтыг татварын шинэ хуульд оруулсан билээ. 


Татварын улсын байцаагчид үнэ шилжилт сэдэвт сургалтанд хамрагдлаа  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй