Шууд Chart

Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн материалыг авч байна

2019-08-23 13:48:23

"Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 19-ний өдрөөс 23-ныг дуустал ажлын цагаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Дүнжингарав салбаруудаар хүлээн авч байна.

Одоогийн байдлаар дээрх 2 салбарт нийт 12 цонхон дээр материал хүлээн авч байна.

Эхний шатанд тэнцсэн иргэд заасан хугацаанд материалаа авчирч өгөөгүй, материалын бүрдэл дутуу болон цахим бүртгэлд хамрагдахдаа ирүүлсэн анкетын мэдээлэл зөрүүтэй гэх мэт алдаатай тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасагдана гэдгийг анхааруулж байна.

Эх сурвалж: НОСК


Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн материалыг авч байна  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 16:55
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй