Шууд Chart

"Дэглий цагаан" нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөжээ

2019-08-23 14:11:07

Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөжээ.

Баруун бүсийн алслагдсан Увс аймгийн "Дэглий цагаан" орон нутгийн нисэх буудлын нисэх зурвасыг шинэчлэн томсгож Олон улсын нисэх буудлын зэрэглэлтэй болгосон байна.

Ингэснээр Увс аймгийг түшиглэн олон улсын аяллын болон ачаа тээврийн томоохон бүс болгож байгаа аж.

Уг нисэх буудлыг анх 2015 онд нээж байсан бол өнөөдөр үйл ажиллагааг нь өргөтгөж олон улсын чанартай болгож буйгаараа онцлогтой юм.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Засгийн газраас агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа. Орон нутгаас анх удаагаа Увс аймаг олон улсын нислэгийн зурвастай болж байна. Энэ бол хөгжил. Дэлхийд данстай томоохон хөлгүүд энэ зурваст газардаж, Монголын тэнгэрт нисдэг байх эхлэл тавигдлаа. Салбар яам болон ИНЕГ-ын зүгээс орон нутгийн чиглэлийн агаарын тээврээр зорчих тасалбарын үнийг бууруулах боломжтой болсон" гэдгийг онцолжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Увс аймаг бол малын гоц халдваргүй эрүүл бүс. Ийм учраас хойд хөрш ОХУ болон Казахстан улсаас мах экспортлон авах хүсэлтэй байдаг. Энэ талаар олон жил ярьж байж Баруун Бүсийн Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлыг олон улсын стандартай болгосноор ОХУ -ын агаарын ачаа тээврийн ИЛ-76 маркийн том онгоц нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ахиц гарна. Тухайлбал 2016 онд зөвхөн Увс аймгийн нисэх буудлаар үйлчлүүлсэн аялагчдын тоо 12000 байсан бол 2018 онд 96000 болж нэмэгдсэн. Энэ бол онцгой үр дүн. "Дэглий цагаан" нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгосноор ажлын байр шинээр бий болно. Цэрэг, цагдаа, Хил хамгаалах, гааль зэрэг төрийн байгууллагуудын шинэ бүтэц бий болно" гэдгийг онцолж хэлсэн байна.

Эх сурвалж: АТҮТ

 


"Дэглий цагаан" нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөжээ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй