Шууд Chart

Шуурхай арга хэмжээ аваагүй дөрвөн цагдаад сахилгын шийтгэл оногдуулжээ

2019-08-23 16:54:31

-ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэс алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг ямар ямар хэлбэрээр хүлээн авдаг вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол мэдээллийг өргөдлөөр болон Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарт авдаг. Энэ 126 тусгай дугаар нь энгийн утасны тарифтай адил байгаа.

-126 тусгай дугаарт 24 цагаар гомдол, мэдээллээ өгөх боломжтой юу, тус дугаарт сард дунджаар хэдэн мэдээлэл ирдэг вэ?

-Тийм. Уг тусгай дугаар 24 цагаар ажиллаж байгаа. 126 тусгай дугаарт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 60 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

-Иргэдийн гаргаж буй өргөдөл, гомдол, 126 тусгай дугаарт ирсэн мэдээлэл зэргээс өөр ямар тохиолдолд албаны шалгалт явуулж байна вэ?

-Уг 126 тусгай дугаарт дан ганц гомдол, мэдээлэл ирдэггүй. Зарим иргэд маань алба хаагчдад талархал илэрхийлдэг. Эхний хагас жилийн байдлаар 20 гаруй иргэнээс талархал ирүүлсэн байна. Нийт өргөдөл, гомдлын  26.2 хувийг гадны хяналт буюу иргэд, олон нийтээс ирүүлж, 73.8 хувийг дотоод хяналтаар буюу манай хэлтэс илрүүлсэн байдаг. Мөн иргэд маань ажлын өдөр, ажлын цагаар албан өрөөнд гомдол, мэдээллээ өргөдлөөр ч өгөх боломжтой байдаг.

-Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хэр байна вэ? Өргөдөл, гомдлыг хугацаандаа шийдвэрлэж амжиж байна уу?

-Манай хэлтсийн алба хаагчид нийт хүлээн авсан өргөдөл, гомдлоос 90.8 хувийг нь шийдвэрлэж 71 буюу 9.2 хувийг нь шалгаж байна. Иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгадаг юм.

-Өнгөрсөн зургаадугаар сард иргэн Б.Болор цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчтай холбоотой нийтлэл бичиж байсан. Үүнтэй холбоотой асуудлын албаны шалгалт явагдаж дууссан уу?

-Иргэн Б.Болороо өөрийн фэйсбүүк хуудастаа “Миний нөхөр Б.Амгалан 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч холбогдох алба хаагчид нь шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй намайг ялгаварлан гадуурхсан” гэх гомдолд манай хэлтсийн алба хаагч албаны шалгалт явуулсан. Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм. Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсныг энэхүү ярилцлагаараа иргэн Б.Болорт албан ёсоор мэдэгдэж байна. Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчлага өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

-Мөн долоодугаар сард иргэн Dulamjav Erdenechuluun” гэх хаягтай иргэн Д.Эрдэнэчулуун өөрийн фэйсбүүк хуудастаа “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадууд алт олборлож байна. Үүний цаана цагдаагийн алба хаагчид байна” гэх мэдээлэл гарсан байгаа. Энэ асуудлыг шалгаж дууссан гэсэн албаны шалгалтаар юу гэж тогтоогдсон бэ?

-Тиймээ. Иргэн Д.Эрдэнэчулуун өөрийн фэйсбүүк хуудастаа 2019.07.28-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадууд алт олборлож байна. Үүний цаана цагдаагийн алба хаагчид байна” гэх мэдээллийн дагуу газар дээр нь шалгаж тогтоон, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор манай хэлтсийн алба хаагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Ерөө сумын Бугант тосгонд албан томилолтоор  ажилласан билээ. Албаны шалгалтаар холбогдох алба хаагч, албан тушаалтнууд, иргэдээс тайлбар авч  материалыг нягтлахад Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй юм.

-Алба хаагчдад албаны шалгалт явуулахдаа ямар хууль дүрмийг баримталдаг вэ?

-Иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм болон бусад хууль дүрмийг баримтлан албаны шалгалт явуулдаг.

-Иргэдээс баримт нотолгоогүй, худал мэдээлэл ирэх тохиолдол байдаг уу?

-Иргэдээс цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл бүрийг бид шалгадаг. Энэ мэдээллүүд дунд худал алба хаагчийг гүтгэсэн, нотолгоо баримтгүй таамаг төдий мэдээлэл ирэх нь элбэг байдаг. Бид ирсэн өргөдөл гомдол бүрийг шалгах үүрэгтэй тул уг асуудал бүрийг шалгаад иргэнд мэдээлдэг. Зарим иргэд нэг асуудлаар удаа дараа өргөдөл гаргах тохиолдол мөн байдаг энэ нь бас ажилд хүндрэл учруулдаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

-Баярлалаа. Та бүхий ажилд мөн амжилт хүсье

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шуурхай арга хэмжээ аваагүй дөрвөн цагдаад сахилгын шийтгэл оногдуулжээ  
Үзсэн: 14340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 16:15
цагдаа нарын боловсрол муу бн тийм болхоор хүнд сурталтай бас соёлгүй бүдүүлэг
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 09:18
дуудлага өгөхөд хурлан шуухай ирдэг байгаасай
irgen [127.0.0.xxx] 2019-08-25 13:51
tsagdaagiin alban haagchaas bolood irgen hvn uuriin erh zxrchigdluu gehed shuud shalgadag gazar ni uguh heregtei bvvr davj zaaldaj uguh heregtei
irgen [127.0.0.xxx] 2019-08-25 13:38
tsagdaa tsagdaagaa shalgan gej hezeech bhgv ee pro murdung dahj bii bolgood zxrchil gargasan tsagdaag shulud halah heregtei
irgen [127.0.0.xxx] 2019-08-25 13:29
eriin myy tsagdaa gedeg odoo jinhen ytgaa olson yabj bgaa yamarch hvmvvjilgvi medleg bolovsrolgvi hvn chanargvi tsagdaa bolon akademid ih hemjeegeer orson
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 06:52
Өөрийн дүгнэлтээр хийсвэр сэтгэж өргөдөл өгөөд тэрийгээ үнэн болгож баталсангүй хэмээн цагдаагийн байгууллагыг элдвээр гоочилж доромжилж болохгүй. Худлаа чирэгдэл учруулсан иргэдэд арга хэмжээ авах ёстой. Хэдэн хүн бөөгнөөд л ард түмний нэр барьж ярьж бичихээ боль. Дуугүй дургүйцэн харж байгаа иргэд олон байна. Төр шиг төртэй улс байхыг хүсч байна. Үргэлж сонгуулиар айлгах юм. Сонгохгүй бол болинол биз.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-24 08:16
bas muu helj bolohgui bh yos zui yrij bn hamgiin gol um haritsaa soylgui deerengui uzeltei bdag zarim 1 ded ahlagch nar chadal.raa bolson um shig tsaad uchir n ard tumnii tatwaraar huwtsasii umsch amidarch bga gedgiig oilgodoggui um blgui maniin ued ard tumenteigee 1 bsan ard tumench tsagdaaga hundeldeg bla bi bugdiin heleegui shuu bolowsrol.n tuwshin mash ih haragdaj bn le tegeed naana n turshlag bhgui tugsuud garaad ymar shugam.r undur alban tushaald ochson um cheej guzee 2 n sunatsan uleesen guzee shig bolson hun bdag shalguur hiimeer Germand guzee suusan bol turiin baiguulagd awdaggui ene chin tur.n ajilchid.n bienii soyl uwuun iim bgaagui l de ajilaa sn hiideg haritsaatai shn bietei tsagdaa nar maani bdag
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 07:00
Ажил хийж зовохгүй хирнээ бусдаас илүү амьдрах хүсэлтэй цөөнх ашиг хонжоо хайж үймээн самуунд иргэдийг уриалж гай тарьдаг. 7сарын 1 нд яалаа. Солиорч солилрч үймээн самуун дэгдээж өөрсдөө нуугдчихаад одоо ичихгүй хийсэн хэргээ бусадруу чихиж амийг нь нэхээд л. Би л лав хүүгийнхээ амийг ийм хэрэггүй алдмааргүй байна.
Zochin [127.0.0.xxx] 2019-08-24 16:22
Tanii ter uyed tsagdaa huchnii baiguullag baisan bolhoor irgeded tavidag shaardlag undur gants neg shanaa uguhud gomdol garagdaggui bailaa.Odoo bol uilchilgeenii baiguulag bolohoor tsagdaag durtai neg irsen hun doromjoldog gutegdeg yavdal bol heviin uzegdel bolson.German ulsad tom biytei guzeetei tsagdaa nar zunduul bdagshdee.German Mongol humuusiin orchon soyol hoorondoo shal uur shuu.Eniig yalgaj salgah yostoi baih gej bodoj bna
Зочин [127.0.0.xxx] 2019-08-24 00:30
Цагдаа цагдаагаа мөн шийтгэх байхдаа өмхийрсөн ялзарсан новшнууд
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 17:53
Tsagdaa nar ugaasa ih zantai oiworgon hugiin yumnuud bdg
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 07:01
Чи цагдаагүй амьд явж. Ч чадахааргүй болсон байна
зочин [127.0.0.xxx] 2019-08-25 22:17
...ОДООГИЙН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ НАР ГОЛДУУ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ӨНДӨР...ЧАДВАР СУЛ. БАЙДАГ..ЯАГААД ГЭВЭЛ ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ /ХСИС / -Д ЭЛСЭГЧИДЭЭ СОНГОХДОО БИЁИЙН ӨНДРИЙГ НЬ ХЭМЖИЖ АВДАГ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЙ УЧРААС ГОЛДУУ СУРЛАГА ТААРУУХАН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ДООГУУР ХҮҮХДҮҮД АР ӨВРИЙН ХААЛГААР ОРДОГ ЮМ БАЙНА...ТЭД ЯМАРХҮҮ МӨРДӨГЧ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ...
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 15:51
Hvn bolgon adilgvi shde ta bvhen bas tsagdaag tgj doromjilj bolohgvi bvhiil muu muuhain umnu tsagdaa narl ywdag shde.Vhehee duhuhuur tsagdaa emchee duuddag shde ard tumen bid ichmeer yumaa

Бидэнтэй нэгдээрэй