Шууд Chart

Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо

2019-08-23 17:38:09

Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа соёл, урлагийн байгууллагууд 2019 оны наймдугаар сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа.

2019 оны хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газраас их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн их засвар, номын сангийн үйлчилгээний RFID технологийн хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын музейн барилгыг сэргээн засварлах зураг төсөв, Соёлын төв өргөөний барилгын дээврийн их засвар болон хөгжим техникийг шинэчлэх ажил, Багануур, Сонгинохайрхан дүүргүүд дэх Соёлын ордны шинэ барилгын ажил, Чингэлтэй дүүргийн Соёлын ордны газар зэрэг олон асуудлуудын талаар НСУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр цаг үеийн шинж чанартай Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн 169 хороонд "Соёлын элч" ажиллуулах, Соёл, урлагийн ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар болон хүлээгдэж буй зарим ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.


Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй