Шууд Chart

Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа

2019-08-23 18:33:35

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж буй тухай болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирусын илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, 2019 оны хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хүргэж, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө болон бусад асуудлыг танилцууллаа. 

Хурлын хүрээнд эмнэлгийн удирдлагуудын зүгээс авч хэрэгжүүлж буй томоохон ажлуудаа тайлагнаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд цаашид хийх ажлынхаа тухай мэдээлэл хүргэсэн юм. НЭМГ-аас бодлогын түвшинд үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Мэс засал, гэмтлийн тасгийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр нээхээр бэлтгэл ажлаа хангаж, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн ажлыг эрчимжүүлэх, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлэхээс гадна томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон орны зохицуулалт зэрэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргах, Нийслэлийн Засаг даргын 04, 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, “Тэмбүүг устгая” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт иргэдийн хамрагдалтыг сайжруулах үүднээс мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарах, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг нягталж, үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх, архивын улсын үзлэгт бэлэн байдлыг хангах, орчны аюулгүй байдалд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг эмнэлгийн удирдлагуудад өглөө.


Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгалаа   
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 18:51
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй