Шууд Chart

“ABU ROBOCON-2019” роботын тэмцээний шүүгчээр дараах хүмүүс ажиллана

2019-08-24 12:16:15

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа олон улсын роботын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

“ABU ROBOCON-2019” нэртэй тус тэмцээнд 16 орны 17 баг маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдхөд бэлэн болжээ. Харин манай улс давуу эрхийнхээ дагуу хоёр баг оролцуулах юм.

Уг тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш Ө.Батбаяр, Монгол Улсад зохион байгуулагдаж буй робокон тэмцээний зохион байгуулах хорооны зөвлөх А.Замилан, ABU-ийг төлөөлж, Японы нийслэл Токиогийн Институтын хүндэт профессор Шимизү Масаши, Вьетнамын үндэсний телевиз мэдээллийн технологи болон телевизийн хэмжилзүйн төвийн дэд захирал Үэн Дэ Тун, Фижи телевизийн робоконы ерөнхий зөвлөх Майкл Дэниел Кайзер Вүүд нар ажиллана.

Тэмцээн маргааш 12:00 цагт албан ёсоор эхлэх ба үзэгчид үнэ төлбөргүй орох эрхтэй юм.

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК дэмжин оролцож буй.

 

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

“ABU ROBOCON-2019” роботын тэмцээний шүүгчээр дараах хүмүүс ажиллана  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй