Шууд Chart

390 грамм мансууруулах бодис илрүүллээ

2019-08-24 19:00:48

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн 7 этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх этгээдүүд нь 17 – 29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1 – 3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар


390 грамм мансууруулах бодис илрүүллээ  
Үзсэн: 5161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-30 20:59
Shiitgel ni bagadaad bna shd shuuj shalgaj bgaanuud ni oorsdoo bolon oorsdiinh ni ur huuhed hamsaatnuud ni bas har tamhichid bolhoor shiitgehgui bn
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 22:26
новшийн бузруудыг алах юмсан. наад хар тамхи чинь оффшорчдоос ч хүчтэй Монголыг залгих 1р зэргийн хор.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 18:35
Нүүр царайг нь нуух шаардлага байна уу Монголд гэмт хэрэгтний царайг нууж хохирогч нарынхыг ил гаргадагаа болих хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 10:52
hogiin ymnuud

Бидэнтэй нэгдээрэй