Шууд Chart

Аврагчид 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хийлээ

2019-08-25 11:31:07

ОБЕГ-аас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид Хөвсгөл нууранд 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хийж, нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх зэрэг дадлагыг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аврагчид 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хийлээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй