Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

2019-08-25 16:31:53

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2019 оны 08 дугаар сарын 25-ны 20 цагаас 08 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5  хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар  шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 17-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.  Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын  нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи  27, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-28-нд  нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, уулархаг нутгаар цочир хүйтэрнэ. 27-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй