Шууд Chart

Хонгконгийн баг Гран-при шагналын эзэн боллоо

2019-08-25 16:48:32

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж, Хонгконгийн баг тэргүүн байрт шалгарлаа. Тус багтай түрүү байрын төлөө Монголын нэгдүгээр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж, хэдхэн онооны зөрүүтэй ялагдсан юм.

Энэхүү тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор манай улсад анх удаа боллоо.

“ABU ROBOCON-2019” тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Пакистан, Хонгконг, Индонез, Непал, “Малайз, Казахстан, Шри Ланка, Египет, БНХАУ, “Фижи, Камбуж, Тайланд, Вьетнам гэсэн 16 орны 17 баг өрсөлдсөн бөгөөд ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК ажиллаа.

Сонирхуулахад, ирэх жилийн уг тэмцээн Фижи Улсад болох тул МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тус улсын телевизийн захирал Карен Лобенданд “ABU Robocon"-ий тугийг гардуулсан юм. 

Харин шилдэг санаа шагналыг Индонез, шилдэг инженер шагналыг БНХАУ, шилдэг дизайнер шагналыг Японы баг гардсан бол ивээн тэтгэгчдийн шагналыг Монголын хоёрдугаар баг, Вьетнам, Египет, Япон, Непал, Фижигийн баг хүртлээ.  

Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

Хонгконгийн баг Гран-при шагналын эзэн боллоо  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй