Шууд Chart

Хууль бусаар алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

2019-08-26 10:01:53

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, ГХХБГ, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад зохих зөвшөөрөлгүйгээр бичил уурхайгаар хууль бусаар алт олборлоход ашигласан техник хэрэгслээ нуух, далдлах, эзгүй хаяж хяналт шалгалтаас зайлсхийж зугатах зэрэг зөрчлүүд гарч байгаа ч энэ бүхнийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.

Тухайлбал Толгойт, Агуйт гэх газарт ууланд далдалж нуусан экскаваторууд, угаах төхөөрөмжүүдийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, албадан буулгах арга хэмжээ авлаа.


Хууль бусаар алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 21:13
Юун албадан буулгах!Улсын орлого болгох шийдвэрээ хэргжүүлж чадахгүй айцгаав уу!Аймхай арчаагүй болсон төр засаг даа зайлуул.Ийм учираас хүмүүс засаг захиргааруугаа нулимдаг юм.
Неу [127.0.0.xxx] 2019-08-26 13:43
Улсын орлого болгооч ээ

Бидэнтэй нэгдээрэй