Шууд Chart

Б.Хорлоодой эхний тойрогтоо цэвэр ялалт байгууллаа

2019-08-26 10:55:04

Японы нийслэлд болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан өнөөдөр явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Бисаугийн Лима Тасианатай таарсан. Лима нь Африкийн зургаан удаагийн аварга 33 настай хашир, туршлагатай тамирчин билээ.

Гэхдээ тэд хоорондоо өмнө нь таарч барилдаж байгаагүй ч Лима өнгөрсөн тавдугаар сард Бакугийн “Их Дуулга”-д манай улсын тамирчин Л.Сосорбарамд ялагдаж байжээ.

Барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад Тасиана зүүн хутган, вазари оноо авч улмаар цэвэр ялалт байгуулсан юм.   

Түүний дараагийн өрсөлдөгч Их Британийн Гилес. Тэрбээр энэ жилийн Загребийн Гран При, өнгөрсөн жилийн Абу Даби “Их Дуулга”-ын хүрэл медальтай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Хорлоодой эхний тойрогтоо цэвэр ялалт байгууллаа   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй