Шууд Chart

Ази, Номхон далайн бүсийн орнуудын робот бүтээгчид Монголын өв, соёлтой танилцлаа

2019-08-27 15:02:48

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт Монголд анх удаа зохион байгуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК дэмжин оролцсон тус тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдсөн билээ.

Тэгвэл өчигдөр тэмцээн зохион байгуулагч болон оролцогч орны төв телевизийн удирдлага, продюсерууд оролцсон “ABU Rоbоcон-2019 Mongolia” тэмцээний дүгнэлтийн хурал, хэлэлцүүлэг боллоо. Түүнчлэн эл хурлын үеэр хуралд оролцогчид “ABU Rоbоcон-2020” олон улсын роботын тэмцээний дүрэмтэй танилцсан юм.

Энэ жилийн “ABU Rоbоcон” тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. Тус тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлт робот бүтээх даалгавар байгаагүй. Монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Харин “ABU Robocon–2019 Mongolia” тэмцээний оролцогч багууд зохион бүтээсэн роботоороо гэрэгэ дамжуулах болон Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар биелүүлж өрсөлдсөн юм. Хуралд оролцогчид МҮОНРТ-ийг “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг маш амжилттай зохион байгуулсан гэж дүгнэлээ.

Үүнээс гадна тус тэмцээнд өрсөлдсөн 16 орны 17 багийн 300 орчим тамирчныг хамруулсан туршлага солилцох хөтөлбөр өчигдөр болов. Энэ үеэр 17 багийн тамирчид өөрсдийн роботоо танилцуулж, хэрхэн бүтээсэн талаарх мэдээллээ бусдадаа хуваалцсанаас гадна асуулт, хариулт өрнүүллээ. Мөн тамирчид “ABU Robocon–2019 Mongolia” тэмцээний дэвжээнд роботуудын биелүүлсэн даалгаврыг өөрсдөө хийх хөгжилтэй тоглоом тоглосон юм.

Ийн үдээс хойш “ABU Rоbоcон-2019 Mongolia” олон улсын төслийн хаалтын хөтөлбөр буюу  Монгол Улсад ирсэн Ази, Номхон далайн бүсийн орны телевизийн удирдлага болон продюсерууд, зочид төлөөлөгчид, олон улсын роботын тэмцээнд оролцсон 16 орны 17 багийн 300 орчим тамирчинд Монголын өв соёлыг таниулах аялал эхлэв.

Энэ арга хэмжээний хүрээнд их насны хурдан морины уралдаан, хүчит 16 бөхийн барилдаан, сур болон шагайн харваачид цэц мэргэнээ сорьсон бэсрэг наадам боллоо.

Мөн гадны зочид төлөөлөгчдөд монголчуудын мал маллагааны уламжлалт ухаан, нүүдлийн мал аж ахуйн гайхамшгийг толилуулсан бөгөөд цагаан идээ бэлтгэх ёс, сур элдэх арга зэргийг харуулав. Мөн Монгол дээл хувцас, гоёл чимэглэлийг танилцууллаа. Энэ үеэр Ази, Номхон далайн бүсийн орнуудын зочид төлөөлөгчид, тамирчид Төв Азийн цээжинд орших говь, хангай, тал хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, эргэх дөрвөн улиралтай

























































































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ази, Номхон далайн бүсийн орнуудын робот бүтээгчид Монголын өв, соёлтой танилцлаа  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй