Шууд Chart

Болрын цайлт эхэлснийг ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ

2019-08-28 16:26:29

Болрын цайлт өвчин нь хүний нүдний гэрэл дамжуулах тунгалаг орчны нэг болох болор бүдэгшиж цайснаас үүдэлтэй үүсч буй эмгэг юм. Нийт хүн амын 40-өөс дээш насныхны хараа муудах үндсэн шалтгааны 38 хувь нь болрын цайлтаас үүдэлтэй бөгөөд энэ нь насжилттай холбоотой илэрч байгаа өөрчлөлт. 

Болор цайх өвчин нь аажуу явагддаг ба үүнтэй холбоотойгоор: 

• Хараа бүрэлзэж аажуу муудах

• Нүдний шил таарахаа болих

• Өнгөний хараа өөрчлөгдөх

• Хурц гэрэлд гялбах шинжүүд илэрдэг. 

Болрын цайлт эхэлснийг ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ 

1. Хараа аажмаар муудах, эргэн тойрны юмс бүдгэрч харагдах

2. Хараа муудалт нь нүдний ачаалал ихэссэнтэй холбоогүй байх

3. Нүдний шил зүүсэн ч том үсэгтэй ном, сонин уншихад бэрхшээлтэй байх

4. Хол байгаа зүйлийг ялгаж харахад хүндрэлтэй болох

5. Үе үе эд зүйлсийг давхардаж, бүдэг хардаг болох

6. Өнгө ялгах чадвар буурах

7. Гэрэлд хэт мэдрэмтгий болох, харангуйд гэрэлд гялбах, гэрэл харахад цацарч, хүрээтэй харагдах

8. Хүүхэн харааны өнгө өөрчлөн, хар байснаа цайвар өнгөтэй болох (хожуу үед)

Болрын цайлтын төгс эмчилгээ нь цайсан болрыг авч хиймэл болор суулгах мэс засал юм. Сүүлийн үед дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн ололт дээр тулгуурлан болрын мэс засал улам боловсронгуй, найдвартай, аюулгүй, амжилттай хийгдэж байгаа ба өвчтөнд зовиур багатайн дээр хараа хурдан сэргэх боломжтой болжээ.


Болрын цайлт эхэлснийг ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй