Шууд Chart

Сэтгэл гутрал буюу депресс

2019-08-29 09:18:14

Сэтгэл гутрал буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Улмаар төсөөлж байснаас өөр маш өвөрмөц байдлаар илэрч болдог.

Шалтгаан

- Богино хугацаанд маш хүчтэй цочрол өгсөн сэтгэл зүйн гэмтлүүд ( ойр дотны хүнээ алдах, үхлээс айх)

- Тодорхой хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлийн дарамтууд

- Улиралын өөрчлөлт

- Болж өнгөрсөн янз бүрийн баяр, гэр бүлийн хэрүүл маргаан

Шинж тэмдэг

- Зарим тохиолдолд сэтгэл гутрал нь нүүрний зовиураар илэрнэ. Энэ үед шүд, эрүүний үе, хэл, залгиур, гурвалсан мэдрэл -ийн өвдөлттэй ижил өвдөлтүүд үүснэ. Хэл хуурайшин мэдээгүй болох, заримдаа хэлэн дээр үс ургасан мэт санагдана.

- Хэвлийн хам шинж ( синдром) нь хэвлий орчмоор өвдөх, хүнд оргих, халуун хүйтэн оргих зэрэг шинжээр илэрнэ.

- Заримдаа депресс нь үе мөч, булчингийн өвчин, невралги, радикулит маягаар илэрч болно.

- Зүрхний өвчин хэлбэрийн депресс. Энэ үед цээж хорсох, даарах, зүрхний цохилт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд гарна.

- Фоби буюу янз бүрийн айдас хэлбэрийн депресс. Энэ нь хамгийн их дэлгэрсэн сэтгэл гутралын далд хэлбэр юм.

- Хамгийн аюултай сэтгэл гутралын далд хэлбэр нь мансуурах бодист донтох явдал юм. Мансууруулах бодис, хар тамхи, архи нь богино хугацаанд сэтгэл санаа дээшлүүлж байгаа мэт хуурамч мэдрэмж төрүүлдэг бөгөөд маш хурдан дадал үүсгэдэг.

Сэтгэл гутралд орсныг илтгэх шинжүүд

- Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг

- Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.

- Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан. Таньд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.

- Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.

- Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.

- Таньд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.

- Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.

Эх сурвалж: www.sgh.gov.mn


Сэтгэл гутрал буюу депресс  
Үзсэн: 1914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-12-15 19:25
setgel gytral arhinii dontoltoi hymyyst zubluguun ugdugv hybiin baigyylaga b na uu

Бидэнтэй нэгдээрэй