Шууд Chart

"Их талын жазз" Олон улсын наадам Орхон аймагт боллоо

2019-08-30 17:15:05

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Их талын жазз" ОУ-ын 13-р их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд  Эрдэнэт хотын А.Амарын талбайд болсон байна. Наадамд Швейцар, Франц, ОХУ, АНУ, Лаос, Польш, Куба болон Монгол Улсын жазз хөгжмийн мэргэжлийн уран бүтээлчид оролцлоо.

Дээрх наадмын ивээн тэтгэгчээр Орхон аймгийн ЗДТГ ажилласан. Үүний хүрээнд уран бүтээлчдийн тоглолт хийх тайзыг орон нутгаас засаж тохижуулсан нь зохион байгуулагчдаас өндөр үнэлгээг авсан юм. Эдгээр уран бүтээлчдийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хүлээн авч уулзаж талархал илэрхийлэн, амжилт хүслээ.

"Их Талын Жазз" ОУ-ын наадам анх удаа орон нутагт зохион байгуулагдсан нь энэ юм гэж Орхон аймгаас мэдээллээ.


"Их талын жазз" Олон улсын наадам Орхон аймагт боллоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй