Шууд Chart

Ерэн баатрын хөшөө

2019-09-03 11:48:20

Баянцагааны урд үзүүрт байрладаг Ерэн баатарын хөшөөг Монгол орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж, Халхголын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр босгожээ.

Энэ хөшөө нь эдүгээ иж бүрэн цогцолбор хөшөөнүүд болон засварлагдсан бөгөөд энд ЗХУ-ын баатар И.И.Федюнинский, В.И.Демитрий нарын 110 алдарт дайчид, цэрэг эрсийн нэр бичигджээ. Хөшөөг Халхголын ялалтын 20, 25, 30, 50 жилийн ойгоор сэлбэн засварлаж шинэчлэн өөрчилж зарим жижиг хөшөөг өөр тусгай тавцангуудад байрлуулсан юм. 

Гол хөшөөнд “Энх тайвныг эрхэмлэгч Монголын ард түмний тусгаар тогтнол, улс түмний энх тайван, аюулгүй байдлын төлөө Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халхголын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн дайчин баатрууд ба Монголын Ардын хувьсгалт армийн эрэлхэг цэргүүдийн яруу алдар бадартугай” гэж бичээд илд, буу хоёрыг зөрүүлэн байрлуулжээ.

Хөшөөний хашааны хаалган дээр “1939 оны 5-р сарыг хүртэл милитарист Японы эсрэг хийсэн Халхголын байлдаанд Зөвлөлтийн цэргийн 57 мянган хүн бүхий армийн нэгдүгээр групп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Энэ түүхэн тулалдаанд Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Зөвлөлтийн олон мянган эрэлхэг дайчин амиа зориулжээ. Энэ хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж, БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Халхын голын байлдааны ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм” гэж бичсэн байдаг.


Ерэн баатрын хөшөө   
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй