Шууд Chart

Найман компанийн хувьцааны ханш өсчээ

2019-09-05 17:22:56

2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 74,895,083 төгрөгийн үнийн дүн бүхий 167,712 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+10.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +7.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN-13.33%) болон "Сор" ХК (SOR-11.97%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.08 хувиар буурч, 19675.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,480,636,196,946.83 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Найман компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй