Шууд Chart

Э.Оюунболдтой холбоотой маргааныг өнөөдөр эцэслэнэ

2019-09-06 10:02:13

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ асуудлаар түүний цолыг хураах эсэх асуудал яригдаж эхлээд буй. Наадамд түрүүлсэн бөхөөс хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн талаарх ноцтой мэдээллийг  Үндэсний бөхийн салбар хороо зарласан.

Харин аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Иймд түүний цолыг хураах асуудал Төрийн ордны хэмжээнд яригдаж эхэлсэн юм.

Гэтэл Э.Оюунболд гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан билээ.

Ингэхдээ Э.Оюунболд нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх учиртай. Харин Э.Оюунболд нэхэмжлэлээ өнгөрсөн долоо хоногийн энэ өдөр Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аж. Иймд өнөөдөр хэрэг үүсэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар тодорхой болох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Оюунболдтой холбоотой маргааныг өнөөдөр эцэслэнэ  
Үзсэн: 2850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 22:03
Neree sain bicij caddagvi tcagdaagiin hurandaa tcoltoi hvn baidag wm uu wu bolood bna aa tcagdaagiin gazar ni bvvr dampuursan wm uu oilgohgvi wm
.irgen [127.0.0.xxx] 2019-09-08 11:48
Яаж ч заргалдаад нэмэргуй биздээ. Одоо зугээр л ард тумнээсээ уучлалт гуйгаад 2 жил тэвчээртэй бэлтгэлээ хийгээд барилдахад аварга болох бурэн боломж байгаа шуу.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 00:11
Өмгөөлөгч аваа биз дээ яагаад болохгүй гэж
зочин [127.0.0.xxx] 2019-09-06 11:04
Оюунболд нэрээ муухан бичдэг боловсрол муутай хүн яаж ийм нэхэмжлэл гаргаад байна ард нь БА аврага турхираад ийм юм хийгээд байгаа юм бишүү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-08 09:56
Допингийн шинжэлгээнд бүдэрсэн л бол дэлхийн бүх одууд цол зэргээ хураалгадаг л жишигтэй дээ хичнээн маргаад нэмэргүй

Бидэнтэй нэгдээрэй