Шууд Chart

Ээждээ бичих захидал №12

2014-03-03 13:00:48

                                        Хайрт ээждээ
Ээжээ! Хэдхэн хормын дараа
Хилийн манаанд алхаад марш командаар
Тоос тортоггүй газар
Торгон хилийнхээ манаанд гарна хүү чинь
Ээжээ! Та
Дэргэд байсансан бол
Эргэн эргэн хар зөндөө юм захина
Ээдээ хүү минь сайн дулаал гэж
Хувцас бүхнийг минь сэлгэнэ
Яг явахын алдад хацар дээр минь үнсэнэ та
Яваад ирэхэд чинь нөгөө хацрыг чинь үнсэнэ гэнэ
Энд яг та байгаа юм шиг
Эрхэм журмын нөхөд минь таныг орлоно
Эвт сайхан сэтгэл дандаа намайг хүрээлнэ
Энхийн хэлдээ явахын алдад Дарга нар минь
Эх орноо төлөөлж тушаал өгнө
Эх орныхоо хэлээс буцаж ирэхэд нөхөд
Энхрийлэн баярлан угтана
Ээжээ!
Хүү чинь сайн явна
Хэмжээлшгүй үнэт их орныхоо
Хилийг манах сайхаан
Эргэн тойрон аниргүй торойх бараагүй тал
Эрхэс одод нь сондорлосон мэл хөх тэнгэр
Тэр нам гүмийн дундуур хүү чинь
Тэнгэр газар хоёрыг нийлүүлэн
Харцаараа хөвөрдөж явна хүү чинь
Эзгүй мэт санагдавч
Элсний ширхэг бүр нь үнэтэй
Эх орон минь
Эндээс эхэлдэг юм
Жадны үзүүрээр шүргэвэл эмзэглэх цэнхэр тэнгэртэй
Жаахан сэрэмж алдвал уулга алдах газар шороо
Ээжийн нүдээр манаж байна
Эцгийг баяраар түшиж байна
Ээжээ! Эх орныхоо дархан хилийн манаанд хүү чинь бэлэн
                                                                                                        Дорноговь: байлдагч Д. Баттулга
 


Ээждээ бичих захидал №12  
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
намуунаа [127.0.0.xxx] 2019-10-22 22:36
гоё байсан

Бидэнтэй нэгдээрэй