Шууд Chart

Энэ оны эхний хагас жилд 386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

2019-09-08 08:47:31

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд 2019 оны эхний хагас жилд иргэдээс төрийн  захиргааны төв болон нутгийн  захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2019 оны эхний хагас жилд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 395459 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас  386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь  97.6 хувийн үзүүлэлттэй байна.

Мөн 5721 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 1696 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Тайлант хугацаанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд: Нийгмийн халамжид хамрагдах, гэр бүлийн амьжиргааны түвшинг дахин тодорхойлуулж хүүхдийн мөнгөний халамжинд хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар тавьсан хүсэлт дийлэнх хувийг эзэлжээ.


Энэ оны эхний хагас жилд 386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй