Шууд Chart

Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна

2019-09-09 06:25:03

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-13-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10,11-нд дулаахан байх боловч 12, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй