Шууд Chart

"Архангай Алтан Дорнод Тайхар" баг Азийн аварга боллоо

2019-09-09 10:47:47

“FIBA ASIA”-гаас зохион байгуулсан “FIBA ASIA QUEST FINAL” буюу Ази тивийн клубүүдийн АШТ-д Монгол Улсын Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан Дорнод Тайхар" баг Туркменистаныг хожин аварга боллоо.

FIBA 3x3 Jeddah World Tour QD эрх авлаа. Мөн эмэгтэй шигшээ баг FIBA 3x3 эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпригийн хамгийн анхны улиралд оролцон Дэлхийн хамгийн шилдгүүд АНУ, Австрали, Франц, Итали гээд улайссан чулуунуудтай нэг улирал тоглосон. Олон ч хожигдол авсан. Тэр болгонд үзэгч, дэмжигчдээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Гэхдээ тэд энэ тэмцээнд явахынхаа өмнө Ази тивийнхэнтэйгээ үзэж хариугаа авна аа гээд очсон хэлсэн амандаа хүрч Финалдлаа.

Энэ хүртэл тэдний туулсан зам үнэхээр дардан байсангүй. Дараа үеийн дүү нарыхааа замыг зассан анхдагч нар байлаа. Үүнийгээ Азиудынхаа тэмцээнд тоглолтын утга агуулгын хувьд бүрэн харуулсан сайхан тоглолт үзүүлж мөнгөн медаль хүртлээ. Мөн тэд FIBA 3x3 Эмэгтэйчүүдийн Дэлхийн гранприд оролцсон оноогоороо Токиод болох финалд өрсөлдөх эрх авсан байна. 

Үзэгч, дэмжигч биднийгээ "Бахархал" омогшлоор дүүргэсэн" Улаанбаатар ММС Энержи", "Архангай АДМ Тайхар", "Улаанбаатар Амазонс" багийн тамирчид, Үндэсний шигшээ багуудын Ерөнхий дасгалжуулагч С.Тулга, дасгалжуулагч Д.Лхагваа, Б.Золзаяа нартаа, үргэлжид дэмжигч MGL 3x3 холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав захирал, "Энержи Ресурс" ХХК хамт олон болон Г.Батцэнгэл захирал, "Улаанбаатар Амазонс" багийн эзэд сагсан бөмбөгийг бүх багийн эзэд, MNBA хамт олон Ерөнхийлөгч С.Эрдэнэ болон дэмжигчдэд талархал илэрхийлье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Архангай Алтан Дорнод Тайхар" баг Азийн аварга боллоо  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй