Шууд Chart

МҮОНРТ-д хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна

2019-09-09 12:40:50

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

-    Хууль эрх зүй, Хүний нөөцийн удирдлагын  чиглэлээр бакалавр болон түүнээс дээш  зэрэгтэй
-    Хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай, радио, телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй  
-    Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
-    Удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээх чадвартай
-    Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан бөгөөд Хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн  бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

-    Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй  МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
-    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 09 дүгээр сарын  20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг    
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802
И-мэйл: mnb.hrcs@gmail.com


МҮОНРТ-д хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй