Шууд Chart

“Ханмадан” фестиваль болжээ

2019-09-09 13:05:03

Есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд БНСУ-ын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо /Employment Permit System-EPS/”-ны 15 жилийн ойд зориулсан форум, “Ханмадан” фестивалийг Сөүл хотын “Жанчүн” стадионд зохион байгуулав.

Тус арга хэмжээд ЭСЯ-ны Түр хамаарагч Н.Эрдэнэтуяа, Монголын Улсын Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах нар оролцож, мөн ХНХҮТ-ийн ажилтан албан хаагчид, гэрээт ажилчдын төлөөлөл хамтран “Ханмадан” фестивальд улс орноо сурталчилж оролцов.

2004 оноос хойш Монгол Улсын 28700 гаруй иргэн БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 6100 иргэн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна.

2019 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлд ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд албан ёсны гэр бүлийн хүнд (эхнэр/нөхөр) 90 хүртэлх хоногийн аялал жуулчлалын виз олгох болсон тухай Солонгосын талаас мэдээлж байна. 

Эх сурвалж: БНСУ дахь ЭСЯ 

 


“Ханмадан” фестиваль болжээ   
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй