Шууд Chart

М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар нэрийг нь дэвшүүлжээ

2019-09-09 15:36:00

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлсэн билээ. Ийнхүү тэрбээр энэ жилийн ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон юм.

Гэтэл МЧБХ-ноос түүний оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ. Иймд М.Пүрэвтунгалаг өнөөдөр аав, ээжтэйгээ хамт хэвлэлийн хурал хийв.

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга охины минь оронд Э.Сумъяаг оролцуулах гэж байгаад бухимдалтай байна. Уг нь миний охин ДАШТ-д оролцох ёстой. Хэрвээ ямар нэгэн шалтгаантай бол мөнгөн медаль хүртсэн тамирчинд нь энэ эрх шилжих ёстой. Гэтэл УАШТ-д оролцож чадаагүй Э.Сумъяа явна гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Э.Сумъяа нь УАШТ-нд жиндээ орж чадалгүйн улсмаас хасагдсан байсан шүү дээ. Хэрвээ түүнийг ДАШТ-д оролцвол би амиа хорлоно. Үгүйдээ би “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр очиж авч үлдэнэ. Мөн өлсгөлөн зарлана” гэв.

М.Пүрэвтунгалаг нь өдгөө 18 настай бөгөөд энэ жил анх удаа шигшээ багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар нэрийг нь дэвшүүлжээ   
Үзсэн: 3280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 23:32
Сумьяа нь баттулга багштайгаа дотно харьцаатөй гэсээн үнэн юм боллрр
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 17:45
Sumya gj hen ym be
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 17:27
Дөнгөж 18 нас хүрээгүй байх үедээ залуучуудын болон насанд хүрэгчдэд 2 ууланд нь улсын аврага болсон ирээдүйтэй хүүхэд байна лээ. ЧБХ-ны ЕНБ дарга Батбаярын хэлж байгаагаар эмчид үзүүлж ир гэнгүүтээ эрүүл гэсэн акт гарсан өдөр нь Дэлхийн аврагын нэрийг өөрчилж Сумъяаг явуулахаар оруулсан байдаг нь ноцтой байгаа юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 16:51
etseg ehuunh ni zuw end yamar hariutslaga chuluut byh
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 15:51
Чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагч нар нь тайлбар өгсөн байна лээ. Пүрэвтунгалагийг чөлөөлөхөөс аргагүй шалтгаан байсан байна лээ. Асуудалд бодьтой хандаж сурмаар байна манайхаан
зочин [127.0.0.xxx] 2019-09-09 23:47
чи шалтгаанаа хэлээгүй ойлгуулаагүй байж юу яриад байна ..тэнэг үү ... согтуу юу ...
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 17:28
Сумъяа ч өмнө нь олимпод их хэл амтай яваад хоосон ирж байсан нөхөр дөө. ЧБХ дотроосоо цэвэршээгүй цагт эднээс амжилт гарахгүй ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-09-09 16:10
ter hatigiig garch baih yed ni emch ni yagaad arga hemjee avaagyi yum. ene bol ene holboonii dotorh idee beer dunguj tsuhuij bga yum bna gej haragdlaa. er ni urd ni bas ene holboonii tuhai, tamirchdiig dardag tuhai, emch nar ni ulsaas tusuvlusun dusal emee hiideggyi tuhai hevleleer yarigdaj l bsan. neg arga hemjee avmaar yum. harinch yr hyyhdiinhee tuluu sain yavdag etseg eh bna. zarim ni hel amnaas aigaad kariergyi bolchihno geed yuch duugarch chadahgyi bga da

Бидэнтэй нэгдээрэй