Шууд Chart

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-09-10 09:06:18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тус сургууль нь хүүхдүүдийн сурах таатай орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан секцийн хүртээмж, сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлээс гадуурх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгээрээ бусад ерөнхий боловсролын сургуулиудаас онцлогтой юм байна.


Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 3649 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй