Шууд Chart

Монгол-Беларусийн бизнес уулзалт болно

2019-09-10 10:56:01

2019 оны Улаанбаатар түншлэлд анх удаа Беларусь үндэсний үзэсгэлэнг танилцуулж байна. 2019 оны есдүгээр сарын 12-15 өдрүүдэд болох “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Беларусь улсаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 15 аж ахуйн нэгж хүрэлцэн ирж оролцох юм. Тухайлбал:

-Минский тракторный завод” (Минск хотын трактор үйлдвэрлэгч) – BELARUS брэндийн найдвартай, удирдахад хялбар трактор холдингийн уул уурхайн машин, техник

-Дзержинский экспериментальный завод” (Дзержинск хотын үйлдвэр) – орон сууц барилгын тоног, төхөөрөмж "СтанкоГомель" – металл боловсруулах машин

-Беларусь улсын 5 их сургууль: БГУ, БНТУ, БГТУ, БрГТУ, ГрГУ нь барилга, хөдөө аж ахуй, машин үйлдвэрлэл, эмнэлгийн салбаруудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар танилцуулна.

-Үзэсгэлэнд Беларусь улсын Хүнсний үйлдвэрлэлийн үндэсний концерн Коммунарка, Спартак үйлдвэрийн чихэр, шоколад, Красный Пишевик үйлдвэрийн халва, драже, зайрмаг, Минскийн оргилуун дарсны үйлдвэрийн усан үзмийн дарс болон бусад олон төрлийн бүтээгдэхүүнүүд тавигдана.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зохион байгуулж буй үзэсгэлэнд Беларусийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Андрей Шаханович ахлагчтай Беларусь Улсын Боловсролын Яам, Беларусь Улсын Аж Үйлдвэрийн Яам, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Белоруссийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгчид оролцож байна. 

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр 2019 оны эхний зургаан сарын байдлаар улс хоорондын худалдаа 27.1 сая долларт хүрчээ. Беларусь улс уул уурхайн машин, техник, барилгын тоног төхөөрөмж, автомашин, тракторын сэлбэг хэрэгсэл, сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, эм бэлдмэл зэргийг Монгол Улсад экспортолдог. Беларусь улсад Монголоос хээрийн жонш, хайлуур жоншийг голлон экспортолдог. 


Монгол-Беларусийн бизнес уулзалт болно   
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй