Шууд Chart

Брэд Питт Анжелина Жолигоос яагаад салсан тухайгаа хуваалцжээ

2019-09-10 11:17:41

Жүжигчин Брэд Питт сүүлийн жилүүдэд “Once Upon a Time in Hollywood”, “Ad Astra” зэрэг фестивалийн түвшний кинонд тоглон, карьерын хувьд асар их амжилттай яваа. Мөн gym-д хичээллэн ерөнхийдөө эрүүл, эерэг хэмнэлээр амьдарч байгаа билээ. Гэхдээ тэрбээр энэ амьдралын хэв маягт шилжих гэж багагүй хичээл зүтгэл гаргах болсон тухайгаа “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2016 онд Брэд Питт, Анжелина Жоли нар 11 жилийн турш хамт амьдарсны эцэст салах шийдвэр гаргасан нь дэлхий нийтийг цочирдуулахаас гадна салалтын учир шалтгааныг тааварлахад хүргэсэн юм.

Тухайн үед зарим эх сурвалж Брэд Питт архинд донтсон нь Холливүүдийн хамгийн алдартай хосуудыг салахад хүргэсэн хэмээн мэдэгдэж байсан ч тэр албан ёсоор үүнийг хэзээ ч баталж байгаагүй билээ. Харин “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэ мэдээлэл үнэн болохыг батлан, өөрийн хувийн амьдралтай холбоотой асуудлуудаа маш илэн далангүй ярьжээ.

Тэрээр “Би бүх зүйлийг хязгаарт нь тулгасан тул архи уухаа зогсоосон” хэмээн архинд донтсон байснаа хүлээжээ.

Мөн Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргасны дараа Брэд Питт “Alcoholics Anonymous” буюу “Архичид Аминчлахуй” (АА) нийгэмлэгт элссэн бөгөөд 1,5 жилийн турш ижил зовлонтой ч огт танихгүй хүмүүстэй ярилцан туршлагаа хуваалцаж, бие, биенээ дэмжин хамтдаа асуудлаа шийдвэрлэсний үр дүнд архинд донтох өвчнөөсөө ангижирч чадсан байна.

Энэ талаар тэрбээр “Би тэнд суугаад эрчүүд маш нээлттэй, шударгаар асуудлаа хуваалцаж байгааг сонссон. Би өмнө нь хэзээ ч ийм илэн далангүй зүйлс сонсож байгаагүй. Энэ бол хэн нэгэн биднийг шүүж, шүүмжилдэггүй аюулгүй орчин байсан” гэж туршлагаасаа хуваалцжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Брэд Питт Анжелина Жолигоос яагаад салсан тухайгаа хуваалцжээ  
Үзсэн: 7643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 08:13
A.A s bol bolomj bdag sanal bolgodog gazar.end bolovsrol alban tushaal mungu tugrug hamaagvi.gadaad dotood hugshin zaluu bayn hooson er em ylgadaggvi ni busad uvchnii adil zvil bilee.
зочин [127.0.0.xxx] 2019-09-10 23:34
мундаг залуу юм манай архичид ухаарч даган дууриагаасай сүүлийн үед эмэгтэйчүүд их архинд орж байгаа нь маш хэцүү байна
иргэн [127.0.0.xxx] 2019-09-10 15:08
Архи уух тухай хүний тэвчээрийн асуудал бөгөөд хүн сэтгэлээ өөрийгөө удирдаж чадаж байвал архинаас гарахад амархан байдаг байх.Архи хэзээ ч сайн сайхан зүйлийг авчирдаггүй ундаа юм
Зочин [127.0.0.xxx] 2019-09-10 14:00
Sounds like the Fight Club

Бидэнтэй нэгдээрэй