Шууд Chart

20.9 км замын хучилтыг хийж байна

2019-09-10 12:49:49

Налайхын замыг шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй юм. Одоогоор далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.

Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10 гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25 гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. 

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


20.9 км замын хучилтыг хийж байна   
Үзсэн: 3394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-15 20:19
Oligtoihon shig urt nastai yum hiigeesee dee end tendees ni tanaj idseer bgaad daraa jil ni huurch unasan yum hiichih bii dee
Zochin [127.0.0.xxx] 2019-09-12 18:03
Aspaltaa jhn zuzaan chanartai zam hiigeeree hund daatsiin mashin ih yawna shdee
Зочин [127.0.0.xxx] 2019-09-13 01:08
chamaar zaalgwal gejdee olon ugtei nowsh we
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 16:15
Ашигтай тал дээр яриад яахав маш ачаалалтай зам угаасаа хот налайх 2 мөдгүй нийллээ чанартай л болоосой
1 [127.0.0.xxx] 2019-09-11 10:57
Ус зайлуулах хоолойтой зузаан зам хийдэг юм шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 08:55
зам дагаж хөгжил гэдэг одоо хэдхэн жилийн дараа 2 эгнээ зам нь бас л машинаар дүүрч 3 эгнээ болгохоор янзлана нэг мөр 3 эгнээ болгож огтолсон хэсэг гаргаж болдоггүй юм байх даа. хотоос налайх явах замд ногоон зоорь, ургах наран руу эргэх машин нэг эгнээ хаагаад зогсоно, налайхаас хот руу ирж буй машин уулын замаар эргэх гээд зогсоно давхар зам хийж түгжрээнээс хамгаалж болмоор юм.
Иргэн [127.0.0.xxx] 2019-09-10 23:06
Ашгүй дээ хугацаандаа орчихвол их л сайн байна, Цалингийн зээлээр авсан машин минь эвдрээд дууслаа кккк зам ашиглалтанд орохоор сайн их засвар хийлгэе дээ

Бидэнтэй нэгдээрэй