Шууд Chart

Хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ

2019-09-10 13:51:50

Өнөөдөр /2019.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон бусад нам, төрийн зүтгэлтнүүд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийхэн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд төрийн тэргүүнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгасан байна.

Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ , эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3,2 тэрбум төгрөгийг олгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 


Хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [127.0.0.xxx] 2019-09-10 15:33
Ганц үг ганхийхгүй,бөхийгөөд буцахын оронд тэр олон хүний амь нас,эрүүл мэнд,сэтгэл санаан,эд материалын асар их хохиролын төлөө нийт ард түмэндээ хандаж үг хэлж уучлалт гуйх эр зориг хүн чанар алга уу?

Бидэнтэй нэгдээрэй