Шууд Chart

"Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв

2019-09-10 13:56:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн байна.


"Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-10 14:57
Нүдээ олсон шагнал байлаа.

Бидэнтэй нэгдээрэй