Шууд Chart

Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

2019-09-10 16:58:14

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан.

Түүнчлэн гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан байна.

Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй