Шууд Chart

Евгений Онегины дүрд Монгол дуучин анх удаа сонгогджээ

2019-09-11 08:52:09

Дуурийн эрэгтэй дуучдын мэргэжлийн замнал, тэмүүллийн нэгэн оргил нь болдог Евгений Онегины дүрд Монголын баритон хоолойт Т.Энхбат энэ сарын 4-нд Пермийн дуурь, бүжгийн театрын тайзнаа дуулжээ.

Тэрбээр Монголын дуучдаас ОХУ-ын театрын их тайзнаа дээрх дүрд анх удаа дуулж байгаа юм.

Т.Энхбат “Евгений Онегины дүрийг бүтээх нь миний мөрөөдөл, өмнөө тавьсан нэгэн чухал зорилт байсан. Өмнө нь Онегины дүрд Консерваторын дэргэдэх театр, Эрмитаж болон Финляндад дуулж байсан ч их тайзнаа анх удаа, тэр тусмаа энэхүү дуурийн зохиогч П.И.Чайковскийн нэрэмжит театрт дуулсандаа баяртай байна” гэв.

Дуучин залуу олон улсын дуурийн хэд хэдэн удаагийн уралдаанд тэргүүн болон шагналт байранд шалгарч байсан бөгөөд Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит улсын консерваторын бакалавр болон аспирантурыг 2017 онд төгссөн аж.

Тэрбээр 2016-2019 онд Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаад энэ сараас Пермийн дуурь, бүжгийн театрт шилжин ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Евгений Онегины дүрд Монгол дуучин анх удаа сонгогджээ   
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй