Шууд Chart

Э.Оюунболдын нэхэмжлэлийг үндэслэл шаардлага тодорхойгүй байна гэжээ

2019-09-11 09:36:34

Энэ жилийн төрийн баяр наадмын түрүү бөх буюу залуу аварга Э.Оюунболд сүүлийн үед шүүмжлэлийн "бай "болоод байгаа билээ.

Учир нь залуу аваргаас сэргээш илэрсэн гэх үүднээс аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хасах ёстой гэсэн олон нийтийн шүүмжлэл яваад удав.

Гэвч залуу аварга Э.Оюунболд Үндэсний бөхийн салбар хороог нэр төрд халдаж, худал мэдээлэл тарааж, гүтгэсэн хэмээн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн билээ.

Тэрбээр гаргасан гомдолдоо “Миний бие Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртсэн билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд цахим орчинд намайг Улсын наадамд барилдахдаа хориотой бодисын жагсаалтад орсон эм, бэлдмэл, бодис хэрэглэж шударга бусаар баяр наадамд түрүүлж аварга цол авсан гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд тарааж миний нэр хүндэд халдсаар байна. Миний бие бага наснаасаа үндэсний спортоор хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт  бэлтгэл, сургуулилалт хичээл зүтгэлээр Монгол бөхийн эрхэм цолыг хүртсэн. Харин ч сүүлийн үед бөхчүүдийн дунд хориотой бодис хэрэглэх асуудал түгээмэл байгаа. Энэ асуудлаас болж маргаан мэтгэлцээн багагүй  өрнөж, улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд бүр цаашилбал, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдээс допинг илэрсэн боловч Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариу будлиантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүдийн дунд их байдаг. Тухайлбал, зарим бөхөөс илэрсэн сэргээшийн талаар олон нийтэд мэдээлэхгүй, шинжилгээний хариуг зарлахгүй байх, хариуг зориудаар өөрчлөх, сорцийг будлиантуулах, солих, өөр хүний шинжилгээнд өгөх зэргээр допингтой бөх шударга бусаар цол авсан, түрүүлж үзүүрлэсэн ч тохиолдол  байгаа талаарх хардлага сэрдлэг байна. Улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо намайг сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг наймдугаар сарын 27-ны өдөр нийтэд тараасан. Цаашилбал энэ хорооноос миний аварга цолыг хураалгах санал шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлэх ноцтой үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагаа явагдаж байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж өгнө үү” гэж бичжээ.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байсан. Тэр нь өнгөрсөн долоо хоногт дууссан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гарсан байна.

Энэ нь шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа тул тодруулах шаардлагатай гэж үзсэн гэсэн үг юм. Хэрвээ шүүхээс захиргааны хэрэг үүсгэх юм бол нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэнэ. Хэрвээ хэрэг үүсгэхгүй бол асуудлыг хэлэлцэхгүй орхих аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Оюунболдын нэхэмжлэлийг үндэслэл шаардлага тодорхойгүй байна гэжээ  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
болиоч [127.0.0.xxx] 2019-09-11 09:48
энэ бөхийн холбоо хороо гэж дампуурсан газар байнаа. хэдэн бөхчүүд нь танхай, бүдүүлэг, өөрсдийгөө юу гээд бодчихсон юм. Одоо тэгээд өөрөөрөө гараад ирсэн хүнийг оролдох нэр төрд нь халдах гээд маш муухай ёс бус юм л энэ бөхийн холбоо хороодоос гарах юм. татан буулгавал таарна. тэгээд бөхийг 5 жил хүртэл барилдуулахгүй цэгцэртэл нь болиулах хэрэгтэй. хооронд нь хэрэлдүүлж мөнгө олдог хэдэн еөгзөр юмнууд байнаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 10:22
ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ СЭДВИЙГ ХӨНДӨЖ ЯРЬЛАА.ТИЙМЭЭ ЭНЭ БӨХЧҮҮДИЙГ ХОБООГ НЬ ЁС ЖУДАГТАЙ БОЛСОН ЦАГТ НЬ УЛСЫН НААДАМД БАРИЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ! ТЭР БОЛТОЛ ЦАГААН САР НААДМААР ЗӨВХӨН ӨСВӨР ҮЕ ИДЭРЧҮҮДИЙГ ОРЛУУЛӨН БАРИЛДУУЛБАЛ ТААРНА. ! МӨН ХЭРҮҮЛИЙН БАЙГ БОЛСОН МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨГ УЛС ӨӨРИЙНХӨӨ ӨМЧИЛӨЛД ҮҮРД БАЙЛГАЖ СПОРТЫН ТӨВ ОРДОНЫ НЭГ САЛБАР БОЛГОН СПОРТЫН ТӨВ ОРДОНД ХАРИУЦУУЛЖ МҮБХОЛБОО ҮЙЛ АЖИЛГАА ЯВУУЛБАЛ ҮНЭ ХӨЛС ТӨЛЖ ҮЙЛ АЖИЛГАА ЯВУУЛДАГ ЫОЛГОВОЛ ТААРНА !

Бидэнтэй нэгдээрэй