Шууд Chart

Хакүхо ояката болбол сүмогийн холбоо Монголжино

2019-09-11 10:04:37

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын 3-нд Японы иргэн болсон талаар хэвлэлүүд мэдээллээ. Ингэхээр тэр зодог тайлаад Сүмо бөхийн холбоонд оякатагаар үлдэх эрхтэй боллоо гэсэн үг. Хакүхо эртнээс энэ талаар ярьж байсан ч Японы иргэн биш тул чадахгүй байсан ч одоо түүнд саад байхгүй.

“Япон хүний хувьд хичээн барилдах болно. 18 жил сүмо барилдсан үр дүн өнөөдөр гарч байна” гэж тэр хэлсэн. Түүний үгийг Японы сүмо бөхийн холбоо сэтгэл түгшин сонсож байлаа.

Яагаад гэвэл Хакүхо их шүүмжлэл тавьдаг бөх. Ояката болчих юм бол хэлсэн үг бүр нь улам жинтэй болно. Хакүхо “Тойргийн барилдаан хэт олон байна, бөхчүүд гэмтлээ эдгээх, амрах цаг гарахгүй байна” гэж холбоонд гомдол тавьсан. Нэг үгээр хэлэхэд тэр “хувьсгалч” бөх.

Хакүхогийн эртнээс хүсэж ирсэн нэг зүйл нь “Гадаад бөхчүүдийн тооны хязгаар”-ыг цуцлах. Одоо дүрэмд нэг дэвжээнд нэг гадаад бөх байж болно гэж заасан байгаа. Монголд сүмо болохыг хүссэн олон авьяастай, сайн залуус бий. Тэднийг сүмогийн ертөнцөд чөлөөтэй оруулахын тулд хоригийг цуцлах нь Хакүхогийн чин хүсэл билээ.

Хэрэв гадаад залуус сүмод чөлөөтэй ордог болчихвол дээд зиндаа тэр чигээрээ монгол сүмочдоор дүүрэх нь гарцаагүй. Тэр үед инээж баярлах хүн монгол сүмочдын тэргүүн болох Хакүхо л байх болно.

“Хакүхо жил бүр Японд хүүхдүүдийн дунд “Хакүхо Цом” сүмогийн тэмцээн зохион байгуулдаг. Сүмог сурталчлан дэлгэрүүлж байгаа нь сайн хэрэг ч Хакүхо Монголын далбааг хамгийн голд нь мандуулдаг. Тэмцээний мэндчилгээгээ ч монгол хэлээр хэлдэг. Ингэхээр үзэгчид Монголын тэмцээн гэж ойлгохоос өөр аргагүй. Мөн “Хакүхо Цом” тэмцээндээ сүмогийн холбоог оролцуулдаггүй. Мэргэжлийн сүмог монголжуулах алхмуудаа тэр хэдийн хийж эхлээд байна” гэж Сүмогийн холбооны нэгэн хүн манай сурвалжлагчид ярьсан юм.

Гадаад бөхчүүдийн тооны хязгаарыг цуцлах нь жирийн ояката чадах зүйл биш. Тэгэхээр Хакүхо эхлээд холбооны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдоод, дараа нь Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчид дэвшиж байж, хувьсгал хийж чадна.

“Одоо монгол гаралтай ояката Хакүхог оруулбал дөрөв байна. Цаашдаа ч нэмэгдэх нь ойлгомжтой. Япон ояката, бөхчүүд дунд Хакүхогийн талын хүн цөөнгүй. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль болоход тэд Хакүход санал өгөх нь мэдээж” гэж нэгэн ояката ярилаа.

Ер нь цаашдаа түрүү бөхийн ёслол дээр Монголын сүлд дуулал эгшиглэх өдөр ч ирж магадгүй юм.

Энэхүү нийтлэл Японы хэвлэлд гарсан байхыг спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ орчуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо ояката болбол сүмогийн холбоо Монголжино  
Үзсэн: 8644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 7 цаг 4 минутын өмнө
Er hun hezee ch eh ornoo solidoggui ter odoo mongol bish epon bolson
Зочин [127.0.0.xxx] 2019-09-14 14:24
Элгийн юм бичихээ болиоч бөгс долоогчоо
Монгол хүн [127.0.0.xxx] 2019-09-13 15:22
Ш**на биз, худлаа хуцалдахаа боль. Якудза нар хэзээ чтэгэж давраахгүй. Одоо өмбүү нар минь мөөрөөд бай мөөрөөд бай.
зочин [127.0.0.xxx] 2019-09-13 15:21
Японы үндэсний уламжлалт тэмцээнд монголчууд олон болчихвол утаггүй шүү дээ .манай наадмаар африк америк орос хятадууд ирээд барилдаад байвал утаггүй биздээ тэрэнтээл агаар нэг шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 20:56
Хакухо бол энэ 76 гишүүдээс илүү зүйлийг монголдоо бүтээнэ.энийг цаг хугацаа харуулна.
Yaduu xvn sportiin fanat bdag [127.0.0.xxx] 2019-09-12 19:57
Binzen maxnii vne bolood tugrugiin xanshiin unaltand nuluulux vv naad oyakata gedeg yum chin
иргэд [127.0.0.xxx] 2019-09-12 14:36
Эх орон,олон монголчуудаасаа уравсан урвагчыг хаацайлах ядарсан арга юмдаа
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 11:12
Odoo tegeed yah ve dee. Japan ulsin irgen bolson yum chini.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 01:40
Япон хүн гэхийн оронд японы иргэн гэсэн бол....... Монгол хүүхдүүд яронд сайн барилдана дэвжээтэй болхын тулд бүгд япон болхын бн хайран сайхан бяр чадал минь....
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 22:37
Гах гах гах

Бидэнтэй нэгдээрэй