Шууд Chart

Тэргүүлэгчийн эгнээнд дөрвөн бөх бичигдэж байна

2019-09-11 10:30:33

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё Токио хотод үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд ээлжит даваагаа авч тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ.

Түүнтэй адил сэкивакэ Такакеишо, Азүмарюү С.Тодбилэг, Энхо нарын таван бөх гурван даваатай явна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Азүмарюү С.Тодбилэг гурав, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр, Ичиножёо А.Ичинноров нэг даваатай болжээ.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд Какүрюү М.Ананд Ичиножёо нар оноолт таарсан байна.

Аки башёг их аварга Хакүхо М.Даваажаргал өнжсөн бөгөөд түүний хувьд эхний өдрийн барилдаанд Хокүтофүжид унахдаа баруун гараа гэмтээжээ. Хакүхо есдүгээр сарын 1-д болсон бэлтгэлийн үеэр бэртэлтэй байсан баруун гараа хөндсөн бөгөөд эмчилгээг хоёр долоон хоног хийхээр болсон байна.

Аки башё энэ сарын 22-д өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэргүүлэгчийн эгнээнд дөрвөн бөх бичигдэж байна  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй