Шууд Chart

Иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болов

2019-09-11 10:56:10

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох “Сургагч багш бэлтгэх” сургалтыг нэг жилийн турш амжилттай зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлаа зөв шийдвэрлэх чадвар эзэмшихэд нь системтэй туслах багш нарыг сургаж, чадваржуулах зорилгоор 21 аймагт зохион байгуулсан сургалтын үр дүнд 221 сургагч багшийг бэлтгэх ажил амжилттай явагдав.

Ээлжит сургалт есдүгээр сарын сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болж байна. Сургалтыг удирдан явуулах бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хорооны баг ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болов  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй