Шууд Chart

"Элсэн манхны баяр" болно

2019-09-11 11:01:31

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсийг дотоод, гадаадын аялагчдад сурталчлан таниулж, орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын хугацааг уртасган нутгийн иргэдийн бизнесийг дэмжих, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Элсэн манхны баяр" хийдэг. 

"Элсэн манхны баяр-2019" уламжлалт арга хэмжээг есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг болох Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна.

Энэ үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

  • Аймгийн аварга шалгаруулах элсний волейбол
  •  Элсэн манхны оргил булаалдах тэмцээн
  • Говь марафон
  • Авто болон мото уралдаан
  • Элсний сумо бөхийн барилдаан
  • Элсэн урлалын баримал
  • “Алтан элс” үдшийн шоу болно.


"Элсэн манхны баяр" болно  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй