Шууд Chart

Ариун хайрын бэлгэдэл Цагаан-Уул цэцэг

2019-09-11 11:37:37

Цагаан-Уул цэцгийг Монгол, Болгар, Хорват, Швейцар, Франц, Норвеги, Итали, Малайз, Индонез, Герман, Испани, Польш, Словак, Словен, Австри, Румын зэрэг олон оронд хуулиар хамгаалсан байдаг.

Навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй. 7-9 сард 5-6 жижиг шар толгойтой од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг гардаг. Энэхүү ургамал нь 3-20 см өндөр ба голдуу хад чулуурхаг ууланд 2000-2900 метр өндөрлөг газар ургах нь элбэг. Хоргүй ургамал бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэх нь бий. 

Ерөнхийд нь Альпийн нурууны болон Сибирийн гэж хоёр ангилна. Монгол оронд Сибирийн ангилалд багтах дөрвөн зүйл Цагаан-Уул цэцэг ургадаг байна.

Сибирийн Цагаан-Уул нь нэг нэгээрээ цэцэглэдэг онцлогтойгоос гадна навч нь цувраа байрлалтай, цэцгийн хамт гадуураа үсэрхэг бүрхүүлтэй аж.  Монголчууд эртнээс нааш Цагаан түрүү, Уул өвс, Ул өвс, Суйх гэх мэтээр нэрлэж иржээ.

Бусад цэцгийн адил зуны улиралд цэцэглэж, намар ганддаг ч жилийн дөрвөн улирлын туршид нэг л өнгөөрөө байдаг учраас “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Цагаан-Уул” хэмээн онцолж ирсэн байна.

Францын ургамал судлаач Жан Поль, Виржини Лусс нар гэрлийн янз бүрийн спекторт Цагаан-Уул цэцгийн зургийг авч хэт ягаан туяаг бүрэн шингээдэг болохыг баталжээ. Эрдэмтэд цэцгийн үсэрхэг бүрхүүл нь хүчирхэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг болохыг электрон микроскопоор илрүүлсэн гэдэг. Энэ нь нь “нано” бүтэцтэй нарны тос бий болгоход гол түүхий эд нь болжээ. 

Энэхүү цэцгийг Франц, Германд “Үнэнч хайрын бэлгэдэл” болгон шүтдэг юм байна.


Ингээд та бүхэнд Цагаан-Уул цэцгийн домгийг толилуулъя.  

Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цаг үест нэгэн хаан хатан хоёр үзэсгэлэнт сайхан гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ.  Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнж охиныг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ.

Эцэст нь гүнж “Надад хосгүй үзэсгэлэнт Цагаан-Уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайж нар мордоцгоож гэнэ. 

Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан-Уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан-Уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байна гэнэ.

Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан-Уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан-Уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.


Ариун хайрын бэлгэдэл Цагаан-Уул цэцэг   
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 13:36
эх орон минь баян. ийм сайхан цэцэгсээр дүүрэн
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 10:46
Манай уламжлалд цагаан түрүүг биш Бэр цэцгийг ариун хайрын бэлгэдэл болгож хүндэтгэдэг байсан тухай эрдэмтэн Ренчин.Б нэгэнтээ зохиолдоо тэмдэглэжээ. Энэ ортой байж магадгүй. Манай түрүү үеийн сэхээтнүүд европын соёлоос суралцан эх хэл, соёл уламжлалдаа цус сэлбэж байв. Тэдний нэг тѳлѳѳлѳл болох Явуухулан шүлэг найрагтаа Цагаан Уул цэцгийн талаар нандигнан дурьджээ. Шүлгийн хийц гайхалтай, дахин давтагдашгүй, уран тансаг, эстэтикийн хувьд хэтэрхий тѳгс байсан учраас монголчууд тэр шүлгээр дамжуулан мѳнѳѳхѳн европын уламжлалыг ѳѳрийн соёл мэтээр далд ухамсартаа огт эсэргүүцэлгүй хүлээж авсан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаараа Явуу үнэхээр зартай мастер байж. Жишээ нь түүний нэгэн сод бүтээл дотор "Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дѳлѳнд" гэж гардаг. Угтаа бол тэр хүчирхэг дээдэс нь мѳнѳѳхѳн хаалттай нийгэмд дайсан болж ад үзэгдсэн Чингисийг л хэлээд байгаа хэррг шүү дээ. Үүнийг балай хүн ч ойлгоно. Гэтэл яахаараа энэ шүлэг главлит, тѳв хорооны хэвлэл, утга зохиолыг хянах хэлтс
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 10:52
ийн хурц хараа цензурит ѳртѳлгүй хэвлэгдчихдэг байна аа? Д.Пүрэвдорж яг тэр цагт Чингисийг улаан магтаад арай л шоронд орчихоогүй. Тэгэхээр асуудал хэнд вэ гэдэгтээ биш хэрхэн бүтээж байна аа гэдэгт л байх шиг байна. Цагаан түрүү бол хатсан ч ѳнгѳѳ тавьдаггүй онцлогтой цэцэг. Герман нэр нь Эделвайс буюу Дээдсийн цагаан гэсэн шиг утгатай юм. Чухам латин хэлтний ертѳнцѳд хайрын бэлгэдэл болж түгсэн хэрэг. Магадгүй манайд ч үүнийг тэр уламжлалаар нь хэрэглэхэд болохгүй зүйлгүй мэт. Үүнийг л найрагч овжин олж харсан хэрэг байхаа даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 23:35
Заавал тийм ѳндѳрт ургадаггүй ээ. Хангай, булаг шандны ундаргатай ойролцоо газар түгээмэл ажиглагддаг. Манайд ихэвчлэн Цагаан түрүү гэдэг. Хэт цахиурын хѳвѳн буюу уул хийдэг. Хатаахаар үнгэсэн цаас шиг болно. Түүн дээр хэт цахин очийг нь ууландаа унгасгаж гал гаргадаг. Хэтний уул хийдэг учраас Цагаан уул гэж нэршсэн байх магадгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 10:12
Дээр үед яг л тэгж хэрэглэдэг байсан даа.

Бидэнтэй нэгдээрэй