Шууд Chart

Үндсэн хуулийн шинэ төслийн талаар байр сууриа илэрхийлэв

2019-09-11 11:27:59

Энэ үеэр Ард түмний олонхын засаглал намын дарга Ц.Нарангэрэл “Ерөнхийлөгч будлиантай асуудлаас нэрээ татсан нь зөв” гэсэн бол Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат  “Парламентын засаглалд байх бүх шинж алга боллоо. Тиймээс манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон болох ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон ч ийм аргаар биш” хэмээв.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр “УИХ-ын 62 гишүүн болон Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газарт өргөн барьсан. Уг нь хууль өргөн барих, хэлэлцүүлэх журмаар аливаа хуулийн төслийн тухай нэгдүгээр хэлэлцүүлгийн өмнө аль нэг төслийг суурь болгодог. Өөрөөр хэлбэл, дараагийн төслүүд нь суурь төсөлд нэмэх, хасах санал болох ёстой. Гэтэл нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч өөр нэг төсөл өргөн барьсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг сануулахад “Хоёр тусдаа биш, нэг төсөл гэж” тайлбарласан. Тэгвэл 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл нэг болох нь. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татаад авчихсан учраас энэ төсөл унаж байгаа хэрэг. Ийм төсөл байхгүй гэсэн үг” гэлээ.

Мөн хэвлэлийн хуралд оролцогчид бүх намын гишүүд, эрдэмтэн, судлаач, хэвлэл мэдээллийнхэн хамтарч үндэсний хэмжээний зөвшилцөл зохион байгуулж, Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулах хэрэгтэй гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үндсэн хуулийн шинэ төслийн талаар байр сууриа илэрхийлэв  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй